当前位置:主页 > 行业产品 >

Бээжингийн нийтийн тээвэр

发布时间:19-09-28 阅读:947

 Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
  “Дэлхийн нийслэл” хэмээн нэрийдэх болсон хил залгаа Хятад улсын нийслэл Бээжин хотыг зорин аялах, худалдаа наймаа хийх монгол иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж буй. Зуны амралт хаяанд ирж, та ч бас яг л ийм шалтгаануудаар тус хотыг зорих гэж байгаа бол тус дөхөм болох нийтийн тээврийн талаарх мэдээллийг хүргэе. 
Метро
Бээжин хотын метро нь нийт 22 шугамтай бөгөөд Хятадын анхны метроны шугам тус хотод 1971 оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор ашиглалтад орж байжээ. Харин 2020 он гэхэд метроны нийт 30 шугамтай болохоор зорин ажиллаж, бүтээн байгуулалтуудыг хийгээд эхэлсэн байна. Метроны үнэ очих газрынхаа зайнаас хамаараад харилцан адилгүй. Хамгийн багадаа гурав, ихдээ есөн юань төлж зорчино. Метронд орохынхоо өмнө заавал гар тээш, цүнхээ шалгуулдаг журамтай. Нэг удаагийн билетийг автомат машин болон карт борлуулж, цэнэглэх газраас авна. Энэ нь метроны буудал бүрт бий. Метроны шугам нь чиглэлээсээ хамаарч харилцан адилгүй цагийн хуваарьтай. Өглөө 4:47-06:25 цагийн хооронд нээж, орой 20:48-23.40 цагийн хооронд хаадаг.
2017 оны статистик мэдээллээр Бээжин хотын метрогоор жилд 4.53 тэрбум хүн үйлчлүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 12.4 сая хүн зорчдог гэнэ. Харин түүхэндээ хамгийн их буюу өдөрт 13.27 сая хүн тээвэрлэж байжээ.

Метроны нэг удаагийн карт.

Автобус
Автобус нь мөн л зайнаасаа хамаарч харилцан адилгүй үнэтэй. Арван км дотор хоёр, түүнээс хойш таван км тутамд нэг юаниар нэмэгдэнэ. Автобус болон метроны карт нь 20 юанийн үнэтэй. Тус картаар автобусанд 50 хувийн хөнгөлөлттэй зорчино. Өөрөөр хэлбэл, хоёр юань төлөх газар нэг юань төлж зорчино гэсэн үг. Харин метронд карттай байснаар ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүй, нэг удаагийн карттай яг адил үнээр үйлчлүүлнэ. Цөөн хэдэн метроны буудал дээр картаа буцаан мөнгөө авах боломжтой. Хурдны автобус энгийн автобусыг бодвол бага зэргийн үнэтэй бөгөөд буудал хоорондын зай нь хол, ихэвчлэн хоёр давхар автобуснууд байдаг. Мөн автобус, метроны картыг “北京一卡通” буюу “Beijing yika tong” аппликэйшнээр худалдан авч, үйлчлүүлэх боломжтой.
Шөнийн автобус нь 23:20-4:50 цаг хүртэл ажиллах бол өдрийнх нь 05.00-23.30 цаг хүртэл үйлчилгээнд явдаг.

Бээжингийн автобус, метроны карт.
Такси
Таксины эхлэх үнэ нь 13 юань. Та ийм үнээр гурван км газар явах боломжтой. Цаашид км тутамд 2.3 юаниар нэмэгдэнэ. Шөнө буюу 23:00-05:00 цагийн хооронд таксины төлбөр 20 хувиар нэмэгддэг. Албан ёсны таних тэмдэгтэй такси илүү найдвартай бөгөөд аюулгүй. Оройн цагаар хувийн таксинууд үйлчилгээнд явдаг. Жолооч нар нь хүссэн үнээ хэлэх хандлагатай. Хэрэв та вичаттай, хятад хэл мэддэг бол дуудлагын такси дуудах боломжтой.

Унадаг дугуй
Хятадыг Хятад болгодог нэг зүйл нь унадаг дугуй. Та утсандаа “Ofo”, “Mobike” аппликэйшн татах болон мөн вичатаа банкны карттайгаа холбосноор түрээсийн дугуй ашиглаж болох бөгөөд компаниасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй. Зарим нь нэг удаа унахад нэг юань бол зарим нь 30 минут нь нэг юань гэх мэт. Онцгой баяр болон урамшуулалтай үед үнэгүй байдаг. Бээжин хотын гудамжинд хаа сайгүй түрээсийн дугуй байх бөгөөд шар болон улбар шар, цэнхэр өнгөөр нь компаниудыг нь ялган таних боломжтой. Та QR кодыг уншуулан дугуйн нууц дугаарыг мэдэж, мөн хүссэн газраа цоожлоод, орхиод явж болно. 



上一篇:阿里巴巴纳斯达克指数:降3.7百分点
下一篇:我们恋爱了!

推荐图文

热点推荐